Сургуулийн хоолны үйлчилгээ

school kitchen

Сургуулийн кафе нь эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жишиг хоолны газар бөгөөд нэг ээлждээ 60 хүн хүлээн авах багтаамжтай. Ням гарагаас бусад өдрүүдэд хичээлийн хуваарийн дагуу өглөөний болон өдрийн хоолны цагаар ажилладаг. Одоогоор 2 тогооч, 1 менежер, 1 туслах ажилтантай ажиллаж байна. Бага ангийн сурагчдад өгдөг үдийн цай болон хоол 5,000₮, дунд болон ахлах ангийн сурагчдад 6,000₮ -ийн илчлэгтэй, амт чанар сайтай хоолоор үйлчилдэг.

Ажиллах цагийн хуваарь:

09:00 – 10:00: Өглөөний цай (бүх багш ажилчид, суралцагчдад нээлттэй)

10:40 – 11:10: Бага ангийн сурагч, багш нарт зориулсан үдийн завсарлага, өдрийн хоолны үйлчилгээ

11:25 – 12:00: Дунд, ахлах ангийн сурагч, багш нарт зориулсан үдийн завсарлага, өдрийн хоолны үйлчилгээ

14:15 – 15:00: Сурагчдад зориулсан хөнгөн зуушны үйлчилгээ