eysh beltgeh hutulbur

Сурагчдын зөвлөлийн танилцуулга

/2020-2021 оны хичээлийн жил/

Эрхэм зорилго:

  • Зөвлөлийн гишүүд нь сургуулийн дотоод дүрэм, журмыг сахин биелүүлж суралцагчдад шаардлага тавих, дүрэм, журмыг мөрдүүлж хэвшүүлэхэд сургах, үлгэрлэх
  • Суралцагчдын өөрөө өөрийгөө хөгжүүлэх ажлыг идэвхтэй дэмжиж ажиллах, уриалах
  • Суралцагчдын шинэ санаа бодлоос сургалт хүмүүжлийн ажилд тусгуулан дуу хоолой болон ажиллах
  • Үндэсний уламжлал, соёл, эрхэм зүйлсэд суралцахад багш ажилтан нараас үлгэр дуурайлал болон зөвлөгөө авах, харилцааны соёлд суралцан хүндлэх, хүндлүүлэх харилцааг хэвшүүлэх

Зорилт:

  • Суралцагчдыг багаар ажиллах, хамтач үйл ажиллагаанд сургах
  • Суралцагчдад эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх
  • Суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  • Сургуулийн дотоод дэг журмыг сахиулах
  • Сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх
  • Суралцагчдад харилцааны соёлд суралцуулах зэрэг олон чадваруудыг эзэмшүүлэх

Сурагчдын зөвлөлийн уриа:БИЕ БИЕНЭЭСЭЭ СУРАЛЦАЖ ХӨГЖЬЕ