alsiin kharaa erkhem zorilgo unet zuils

Алсын хараа

Дэлхийн жишигт хүрсэн сургалтын чанартай, багшлах болон суралцахуйн шилдэг инноваци нэвтрүүлсэн, монголдоо төдийгүй дэлхийд МАНЛАЙЛАХ ТӨГСӨГЧДИЙГ БЭЛТГЭДЭГ олон улсын сургууль болж хөгжих

Эрхэм зорилго

Дэлхийн сайн сайхны төлөө эерэг өөрчлөлтийг авчирч чадах жинхэнэ манлайлагчдыг бэлтгэх

Үнэт зүйлс

ҮЙЛЧЛЭЛ

Нийгэмд шинэлэг дэвшилтэт шинжлэх ухаанч өөрчлөлтийг авчрах эх орон, дэлхий ертөнцийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, хариуцлага хүлээх чадвартай манлайлагч иргэдийг бэлтгэнэ.

ЧАНАР

Боловсролын үйлчилгээ түүний чанар, үйл ажиллагааг хамгийн өндөр түвшний менежмент чанар, инновацийн түвшинд явуулж, оролцогч талуудыг хөгжүүлэн дээшлүүлнэ.

ЁС ЗҮЙ

Өнөөгийн дэлхийн боловсролын түвшин нь инновацийг бий болгож, бидний бусдаас ялгаатай байх түүнчлэн бие биедээ хүндэтгэлтэй хандах орчныг бий болгож байна.

НИЙГМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд оролцогч талуудын эрэлт хэрэгцээг хангах шаардлагын үүднээс хувь хүн, байгууллага, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллана.