tetgelegt beltgeh

Сурагчдад 10-р ангиас нь эхлэн хамтран ажилладаг сургууль, хамрагдах боломжтой, тэдний сонгосон мэргэжилтэй уялдуулан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж, IELTS, TOEFL, SAT-ийн шалгалтуудад бэлтгэж эхэлдэг. Шинэ Зууны Удирдагч олон улсын сургууль нь Канад, АНУ, БНСУ, Тайвань, Хятад зэрэг улс орны сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж болохоос гадна төгсөгчид нь дээрх улс орнуудад бакалаврын түвшний сургалтад тэтгэлгээр суралцах үүд хаалга нээлттэй. Хамтын ажиллагаатай “Тайваний боловсролын төв”-өөс жил бүр 300 гаруй тэтгэлэг зарлагддаг бөгөөд хэлний түвшин болон сурлагын амжилт гаргасан сурагчид төгсөөд бакалаврын түвшний сургалтад тэтгэлгээр суралцах боломжтой.