



Шинэ зууны удирдагч ОУ-ын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг шүдний үзлэгт хамруулж,
“ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ҮЗЛЭГ, АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН ДАДАЛ ОЛГОХ СУРГАЛТ”-ыг 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа Молар шүдний эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.
Шүдний үзлэгийн үр дүнг хүүхэд бүрт карт гаргаж багш, эцэг эхэд зөвлөмж хүргүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.
Хүүхдэд буруу дадал зуршил бий бол шүд цооролд өртөх өндөр эрсдэлтэй төдийгүй амны хөндийд нь шүд цоорлын нян хадгалагдаж, шүд цоорлын хүндрэлүүд үүсэхээс гадна шүдний байрлалын болон зуултын гажигт өртөх өндөр магадлалтайг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.



Хүүхэд зөвхөн шүдээ сайн угаах зөв дадалтай байх нь шүд цоорох өвчнөөс сэргийлж чадахгүй учир нь шүд цооролд хүргэдэг маш олон шалтгаан байдаг тул шүдний эмчийн хяналтанд тогтмол үзүүлж, зөвлөгөө авч байхыг мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллалаа