Шинэ зууны удирдагч олон улсын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд амжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн хүмүүст туслах зорилгоор “Атга будаа”, “Нэг хувцас-нэг сэтгэл” сайн үйлсийн аян зарласан билээ. Тус аяны хүрээнд сурагчдын сайхан сэтгэлийн дэмээр хүнс, хувцас, ахуйн хэрэглээний болон бусад эд зүйлс хандив болон цугласан бөгөөд нийгмийн ажилтан Т.Мөнхжаргал, Сурагчдын зөвлөлийн дарга Х.Ануцэцэгээр ахалсан баг зорилтот бүлгийн хүмүүстээ хандив хүргэж өгсөн буянтай сайхан ажил боллоо. Сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон сурагчдын зөвлөлийн гишүүд, нийт сурагч, багш хамт олон, эцэг эх, асран хамгаалагчиддаа баярласнаа илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.