Монголын ирээдүйг чадварлагаар авч явах манлайлагч иргэдийг бэлтгэх зорилгоор манлайлал, ёс зүй, амьдрах ухааны сургалтыг явуулахын зэрэгцээ сурагчийн хөгжлийн жинхэнэ манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Харвардын их сургуулийн загвараар явагдах сурагчийн хөгжлийн жинхэнэ манлайллын хөтөлбөр нь манай сургуулийн сурагч бүрийг хөгжүүлэх цогц хөтөлбөр юм. Хичээлийн жилийн турш бүх ангиуд 12 сэдвийн хүрээнд англи хэлээр ном уншиж, эргэцүүлэмжит эсээ бичиж алдартай хүмүүсийн кэйсийг уншиж манлайллын хөгжлийн багт хамрагдаж хичээллэснээр сурагч бүр хөгжинө.