TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөр
Манай сургууль сурагчдыг TOEFL-ийн шалгалтанд 10-р ангиас эхэлж бэлтгэдэг бөгөөд тус шалгалтын агуулга, бүтэц дээр үндэслэн боловсруулагдсан хөтөлбөрөөр ШЗУ сургуулийн сургалтын технологи, арга барилын дагуу туршлагатай багш нар удирдан зохион байгуулдаг. Ингэхдээ сонсох, бичих (хэлзүй), унших, ярих гэсэн хэлний дөрвөн айн хүрээнд чадваруудыг олгодог. Сургалтын эхэнд сурагчдаас оношлох шалгалт буюу diagnostic test авч, түвшинг тогтоон, сурагчдын Англи хэлний мэдлэг, чадварын түвшний ялгаатай байдлыг харгалзан үзэж, тэдний мэдлэгийн түвшинд тохирсон дасгал, даалгаврыг боловсруулж хөнгөнөөс хүнд рүү гэсэн хэлбэрээр ажилладаг болно. Долоо хоногт 2 удаа 4 цагаар хичээллэдэг ба шаблом бөглөх дадал, шалгалтын тактик, зөвлөгөө өгөх, ярилцах нэмэлт 1-2 цагийг хоёр долоо хоногт 1 удаа хичээлийн хуваарь тусгаж өгдөг.
IELTS-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөр
IELTS–ийн шалгалтанд бэлдэх сургалтыг жил бүр 10-12-р ангийн сурагчдадаа ШЗУ ОУ сургуулийн туршлагатай, чадварлаг багш нар эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулж заадаг. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдын бичих, ярих, сонсох, унших чадваруудыг сурагчдын онцлогт тохируулан сайжруулах зорилгоор хичээлийн жилийн эхэнд сурагчдаас Түвшин тогтоох шалгалт авч, цаашид хүүхэд бүрийн онцлогт тохирсон үр дүнтэй аргаар Англи хэлний бүх чадварыг хөгжүүлдэг. Мөн өмнөх жилүүдийн IELTS шалгалтын материалууд дээр ажиллаж, үгсийн баялгаа сэдэвчилсэн байдлаар баяжуулан, гадаад багш нартай ярилцах, бодит сонсгол хийх замаар яриа болон сонсголын чадвараа сайжруулж, улмаар олон төрлийн сэдвээр эссе бичиж, академик IELTS шалгалтанд олон аргаар бэлддэг.
SAT-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөр
Scholastic Assessment Test буюу SAT нь АНУ-ын их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэн орох гол шалгуур юм. Уг шалгалт Америкаас гадна дэлхийн өөр олон орны их сургуулиудын элсэлтийн голлох болон туслах шалгуурт багтсан байдаг. Тухайлбал, Япон улсын зарим тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад SAT-ийн оноо том давуу тал болдог. Манай сургууль сурагчдыг SAT-ийн шалгалтанд 10-р ангиас эхэлж бэлтгэдэг бөгөөд тус шалгалтын агуулга, бүтэц дээр үндэслэн боловсруулагдсан хөтөлбөрөөр ШЗУ сургуулийн сургалтын технологи, арга барилын дагуу туршлагатай багш нар удирдан зохион байгуулдаг. Ингэхдээ бичих, унших, бодлого бодох гэсэн чадваруудыг олгодог. Долоо хоногт 2 удаа 4 цагаар хичээллэдэг ба хариултын хуудас бөглөх дадал, шалгалтын тактик, зөвлөгөө өгөх, ярилцах нэмэлт 1-2 цагийг хоёр долоо хоногт 1 удаа хичээлийн хуваарь тусгаж өгдөг.