Номын сан

library

Номын сангийн дүрэм

Нийтлэг үндэслэл

1.1 Шинэ Зууны Удирдагч номын сан нь сургуулийнхаа эрхэм зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд багш, ажилтан, сурагчдыг /цаашид уншигч гэнэ/ номын сангийн бүх талын үйлчилгээгээр хангаж ажиллах үйлчилгээний түшиц газар, бие даан суралцах таатай орчин байна.

1.2 Номын сан нь сурах бичиг, уран зохиолын болон сургалт танин мэдэхүйн ном, гарын авлага, зөвлөмж , толь бичиг, нэвтэрхий толь, сонин сэтгүүл сургалттай холбоотой аудио видео бичлэг, CD, DVD-г бүрдүүлэн хадгалах уншигчдад сурталчлан таниулах тэдгээрээр хангах үндсэн үүрэгтэй.

1.3  Номын сан нь сургуулийн төсвөөс санхүүжих бөгөөд тогтсон журмын дагуу үйлдсэн номын сангийн тамга тэмдэг, маягтуудыг хэрэглэнэ.

Уншигчийн эрх үүрэг

1.1  Номын сангийн ном хэвлэл бусад материалыг чөлөөтэй ашиглах

1.2  14 хоногийн хугацаатай гэрээр ном авах

1.3  Гэрээр ном авахдаа өдөрт багш нар 1-4, бага ангийн сурагчид 1 дунд ахлах ангийн сурагчид 1-2 ном авч ашиглах нийт ашиглаж байгаа номын тоо багш нарт 10 дунд ахлах ангийн сурагчдад 1-3 бага ангийн сурагчдад 1 байна. Үүнд сурах бичиг хамаарахгүй болно

1.4  Номын сангийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх

1.5  Номын санчийн зөвшөөрөлгүй номыг уншлагын танхимаас авч гарахгүй байх

1.6  Уншигч нь авсан номынхоо бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж ямар нэгэн гэмтэлтэй байвал /хуудас дутуу, урагдаж гэмтсэн гэх мэт/ номын санчид үзүүлж тэмдэглэл хийлгэж авах

1.7 Уншигч нь номын сангаас авсан ном хэвлэлийнхээ бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцаж ном хэвлэлийн хуудасыг нугалах, дээр нь тэмдэглэгээ хийх урж тасдахыг хориглоно

1.8 Гэрээр авсан номыг заасан хугацааны дотор эргүүлэн өгөх хэрэглэж дуусаагүй тохиолдолд номын санд авчирч сунгуулах

1.9 Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо чанга ярих, тоглох, идэж уух, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулахгүй байх

1.10  Уншигч нь хичээлийн жилийн эцэст номын сантай номын тооцоо хийж ном алга болгож үрэгдүүлсэн тохиолдолд төлж барагдуулж номын санг хохиролгүй болгох /Ном хэвлэлийг нөхөн төлүүлэх журмыг үзнэ үү/

Номын сангийн эрх үүрэг

1.1  Номын санд хадгалагдаж байгаа нийт ном хэвлэлийг уншигчдад чөлөөтэй ашиглуулах шаардлагатай мэдээлэл лавлагааг түргэн шуурхай өгөх, номоо эрж хайж олоход нь туслах мөн шинэ номын мэдээ болон лавлагаа гаргах

1.2   Номын санд хадгалагдаж буй ном бусад эд материалын бүрэн бүтэн байдлыг хариуцан хяналт тавьж ажиллах

1.3   Номын сангийн ном, сурах бичиг, сиди , хуурцаг хангамжийн талаар мэргэжлийн тэнхимүүд болон багш нартай хамтран мэдээ судалгаа гаргаж хангамжийг сайжруулах арга хэмжээ авах

1.4   Уншигчдад номын сангийн дүрэм журмыг дагаж мөрдөхийг шаардах, дүрэм зөрчсөн уншигчийн номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1-2 сараар хасах

1.5   Номын фондод цөөн тоотой ном, сурах бичиг бусад материалыг гэрээр олгохгүй зөвхөн уншлагын танхимаар олгох

1.6   Уншигчийн алдаж үрэгдүүлсэн, урж гэмтээсэн номыг тухай номын ижил хувийг авах эсвэл үндсэн үнийн дүнг 3 нугалсан хэлбэрээр төлүүлэх

1.7   Батлагдсан төсөв хөрөнгийг санхүүгийн хяналттайгаар зориулалтын дагуу зарцуулах санал оруулж шийдвэрлүүлэх

1.8   Номын сангийн онцгой ачааллын үед /сан хөмрөгийг нүүлгэх шилжүүлэх, тооллого хийх гэх мэт/ сургуулиас туслалцаа авах

1.9   Номын сан номын тооллогыг зохих журмыг дагуу заасан хугацаанд хийж тайлагнах

1.10   Сургуулийн захиргааны зөвшөөрлөөр утга агуулгын шаардлага хангахгүй болсон элэгдэж хуучирсан ном хэвлэлийг холбогдох данс бүртгэлээс хасаж акталж фондыг эргэлтэнд оруулах

Номтой зөв боловсон харьцах тухай

  1. Номын сангийн ном хэвлэл ашиглахдаа үргэлж цэвэрхэн, хуурай гартай байх.
  2. Номыг шилний дээд хэсгээс татаж болохгүй.
  3. Тавиур дээр номыг буцааж тавихдаа номын дунд хэсгээс нь барьж байх.
  4. Номын шил болон хавтаснаас барьж номыг нээх.
  5. Номыг ашиглах орчин цэвэрхэн цэгцтэй байх.
  6. Номыг хуудсыг нугалж болохгүй.
  7. Номын хавчуургыг хэрэглэж болох бөгөөд тэдгээр нь нимгэн , цэвэрхэн байхаас гадна номын хавтсыг үрчийлгэхгүй байх хэрэгтэй.
  8. Номын сангийн ном хэвлэл дээр тэмдэглэгээ хийхгүй байх.
  9. Нээлттэй номон дээр хүчлэн дарж болохгүй.
  10. Номын сангийн ном хэвлэлийг усанд норгож болохгүй бөгөөд норсон тохиолдолд ном хэвээ алдаж толбо суух аюултай.
  11. Номын сангийн ном хэвлэлийг ашиглаж байхдаа юм идэх, уух зэргээс зайлсхийх хэрэгтэй.Энэ нь хорхой шавж үржих нөхцөлийг бүрдүүлнэ.