
Сүхбаатар дүүргийн Тамгын газраас 2024 оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа болон ажил хариуцсан мэргэжилтнүүд, багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцлоо.
Шилдэг хүүхэд шалгаруулалт нь Оюунлаг, Бүтээлч, Авьяаслаг, Манлайлагч, Тамирчин гэсэн 5 номинацитай бөгөөд 51 сургуулийн 150 гаруй хүүхдийн материал хүлээн авснаас шилдгээр 95 хүүхэд тодорч, шагналаа гардан авлаа.
АНДИРАДАА БАЯР ХҮРГЭЕ!

