Хүүхдээ олон улсын сургуульд өгөхөөр судалж буй эцэг эхчүүдэд “Ердийн сургуулиас юугаараа ялгаатай вэ?”, “Зөвхөн англи хэл сурахаас гадна ямар давуу талтай вэ?” гэсэн асуулт хамгийн түрүүнд төрдөг.
Олон улсын сургууль, тэр дундаа Кэмбрижийн хөтөлбөр нь хүүхдэд зөвхөн англи хэл заагаад зогсохгүй, дэлхийн шилдэг их сургуулиудын хаалгыг нээх боломж, ур чадварыг олгодог. Энэ нийтлэлээрээ бид Шинэ Зууны Удирдагч Олон Улсын Сургуулийн жишээн дээр тулгуурлан олон улсын хөтөлбөрийн долоон гол давуу талыг тайлбарлая.
Эцэг эхчүүд их гоё байшин, их гоё үнэтэй сургуульд хүүхдээ өгнө гэхээсээ илүү хөтөлбөрийг нь сайн харах хэрэгтэй.
Б.Отгонбат · Шинэ Зууны Удирдагч сургуулийн үүсгэн байгуулагч
Олон улсын сургуулийн хөтөлбөрийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг
Олон улсын сургуулийн хамгийн гол үнэ цэнэ бол хөтөлбөр нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөгт оршино. Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг дэлхийн 160 гаруй орны 10,000 орчим сургууль ашигладаг. Зөвхөн 2025 оны зун гэхэд л 149 орны 5,500 гаруй сургууль сурагчдаа Кэмбрижийн шалгалтад хамруулжээ. IGCSE, AS/A Level-ийн гэрчилгээг дэлхийн 195 орны их сургууль, засгийн газар, ажил олгогчид хүлээн зөвшөөрдөг. Энэ нь таны хүүхэд Монголд сурч байгаа ч АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг орны үеийнхэнтэйгээ ижил стандартаар үнэлэгдэнэ гэсэн үг.
Их сургуулиудын элсэлтийн комисс Кембрижийн IGCSE, AS/A Level гэрчилгээг “их сургуульд амжилттай суралцах чадварын баталгаа” гэж үздэг. Энэ нь зүгээр нэг сургуулийн дотоод гэрчилгээнээс хамаагүй илүү үнэ цэнэтэй.
Манай сургуульд2019 оноос хойш Кэмбрижийн хөтөлбөрийг 1-ээс 12-р анги хүртэл бүх түвшиндээ нэвтрүүлсэн. Бид сурагчдаа бага ангиас нь эхлэн олон улсын стандартад нийцүүлэн, шат дараатай бэлтгэдэг.
Англи хэлийг “сурах” биш, англиар “суралцах” орчин
Англи хэлийг зөвхөн нэг хичээл болгон үзэх нэг хэрэг. Харин математик, хими, биологи зэрэг хичээлээ англиар судлах нь огт өөр үр дүнтэй. Ингэснээр хүүхэд хэлийг зүгээр цээжлэх биш, харин бодит агуулгаар дамжуулан хэрэглэж, сэтгэж сурдаг.
IGCSE түвшинд долоон төрлийн хичээлийг англи хэл дээр үздэг. Англиар хичээлээ үзэх нь зүгээр нэг англи хэл сурахаас хамаагүй илүү үр дүнтэй.
Б.Отгонбат · Шинэ Зууны Удирдагч сургуулийн үүсгэн байгуулагч
Үр дүнМанай сургуулийн төгсөгчид IELTS-ийн шалгалтад дунджаар 6.5-аас дээш оноо авдаг. Манайд АНУ, Энэтхэг, Филиппин улсаас ирсэн дөрвөн гадаад багш ажилладаг тул хүүхдүүд өдөр бүр англи хэлийг зүгээр нэг сурах биш, харин амьд харилцаанд ашиглах орчинд өсдөг.
Монгол хэл, соёлоо алдахгүй хос хэлний боловсрол
Олон эцэг эх “Хүүхэд маань зөвхөн гадаад хэлээр суралцаад монгол хэл, соёлоосоо хөндийрчих вий” гэж санаа зовдог. Тиймээс үндэсний цөм хөтөлбөр болон олон улсын хөтөлбөрийг хослуулан заадаг сургууль хамгийн зөв сонголт болдог.
Судалгаагаар, эх хэлнийхээ сургалтыг орхигдуулаагүй хос хэлний орчинд өссөн хүүхэд унших, математик, шинжлэх ухааны стандарт шалгалтад дунджаас өндөр оноо авдаг байна. Мөн хос хэлээр суралцсан хүүхэд анхаарлаа төвлөрүүлэх, асуудал шийдвэрлэх чадвараар илүү байдгийг тогтоожээ.
Манай сургуульдКэмбрижийн хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний цөм хөтөлбөртэй хослуулан заадаг. Ингэснээр манай сурагчид ЭЕШ-дээ сайн бэлдэхийн зэрэгцээ монгол хэл, түүх, соёлоо гүнзгий судалдаг. Мөн 4-р ангиасаа эхлэн хятад эсвэл солонгос хэлийг сонгон суралцах боломжтой.
Дүнг багш биш, олон улсын шалгалт тавьдаг
Хүүхдийн мэдлэгийг зөвхөн нэг багшийн үнэлгээгээр дүгнэх нь хангалтгүй байж мэднэ. Кэмбрижийн хөтөлбөр ашигладаг 10,000 орчим сургууль бүгд нэгдсэн стандарт бүхий Cambridge International-ийн шалгалтад бэлддэг. Сурагчид 5, 8, 10, 12-р ангидаа албан ёсны шалгалт (Checkpoint, IGCSE, AS/A Level) өгч, мэдлэгээ дэлхийн мянга мянган үе тэнгийнхэнтэйгээ ижил жишгээр, бодитоор үнэлүүлдэг.
Манайх шиг нэг багш «энэ хүүхэд маань сайн юм, 100 хувь» гэж толгойгоороо дүн тавьдаггүй. Хүүхэд олон улсын шалгалт өгөөд дэлхий даяар 10,000 сургуулийн төгсөгчидтэй өрсөлддөг.
Б.Отгонбат · Шинэ Зууны Удирдагч сургуулийн үүсгэн байгуулагч
Тоо баримт2023–2024 оны хичээлийн жилд манай сургуулийн 10, 11-р ангийн 56 сурагч Кэмбрижийн шалгалтуудыг амжилттай өгсөн. Энэ нь их сургуулийн элсэлтийн комисст “энэ сурагч олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай” гэсэн бодит баталгаа болдог.
Гадаадад тэтгэлэгтэй суралцах бодит зам
Олон улсын хөтөлбөртэй сургуульд суралцахын гол зорилго бол хүүхдээ дэлхийн шилдэг их сургуульд, тэр дундаа тэтгэлэгтэй сургах явдал юм. Манай сургууль 10-р ангиас нь эхлэн сурагчдаа IELTS, TOEFL, SAT-д бэлтгэж, тэтгэлэгт материалаа хэрхэн бүрдүүлэхэд нь тусалж, их сургуулиудтай холбогдох гүүр нь болдог.
2026 оны төгсөлтЗөвхөн 2026 оны төгсөлтийг харахад манай сургуулийн 9 төгсөгч АНУ, Австри, БНСУ зэрэг орны 30 гаруй их сургуульд уригдаж, нийтдээ 1.79 сая ам.долларын тэтгэлгийн санал авчээ. Санал авсан сургуулиудын дунд UC San Diego, Boston College, Миннесота, Питтсбург, Колорадо-Боулдер, Wisconsin–Green Bay, Embry-Riddle Aeronautical (нисэхийн инженерийн чиглэлээр АНУ-д тэргүүлдэг), мөн Австрийн Венийн их сургуулийн Data Science хөтөлбөр зэрэг багтсан.
2026 оны төгсөгчид дэлхийн их сургуульд
Онооноос цаадах хувь хүний хөгжил
Дэлхийн шилдэг их сургуулиуд зөвхөн онц дүн, өндөр оноо хардаг үе ард хоцорчээ. Тэд таны хүүхдийг ямар хүн бэ, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулсан бэ, бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ гэдгийг хардаг. Тиймээс манлайлал, спорт, урлаг, сайн дурын ажил зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаа маш чухал үүрэгтэй.
- Манлайлал: Манай сургууль Харвардын их сургуулийн загвараар боловсруулсан “Жинхэнэ манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг. Сурагчид бүлгээрээ англи хэл дээр ном уншиж, эргэцүүлсэн эссэ бичиж, кэйс хэлэлцдэг.
- Спорт, урлаг: Сагсан бөмбөг, төгөлдөр хуур, ятга, шатар зэрэг олон дугуйлан хичээллэдэг бөгөөд эдгээр дугуйланд нэмэлт төлбөр авдаггүй.
- Сэтгэл зүй, хүмүүжлийн дэмжлэг: Манай сургуульд сэтгэлзүйч, нийгмийн ажилтан ажиллаж, сар бүр хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулдаг.
Амжилт2026 онд Улаанбаатарт болсон Азийн ITF таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийн 6 сурагч алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Ийм амжилт хүүхдийн тэтгэлэгт өргөдөл гаргах үед онооноос дутахгүй чухал “хөрөнгө” болдог.
Багаас нь эхлэн сууриа зөв тавих боломж
Хүүхдээ ахлах ангид нь гэнэт олон улсын хөтөлбөрт оруулахаас илүү багаас нь шат дараатай бэлтгэх нь хамаагүй үр дүнтэй. Хүүхэд багаасаа хос хэлний орчинд дасаж, олон улсын шалгалтын арга барилд аажмаар суралцах нь ирээдүйн амжилтынх нь бат бэх суурь болдог.
Манай сургуульдКэмбрижийн хичээл 1-р ангиас эхэлдэг. Сурагчид 5-р ангидаа анхны олон улсын шалгалт болох Primary Checkpoint-д хамрагдаж, дэлхийн түвшинд өөрийгөө хаана явааг эртнээс мэдэж авдаг. Ингэснээр ахлах ангидаа шалгалтын арга барил, англи хэлний орчинд бүрэн дассан байдаг.
Түгээмэл асуулт
Кэмбрижийн хөтөлбөр ЭЕШ-д бэлтгэхэд тусалдаг уу?
Тийм. Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээлүүдийг гүнзгий, өргөн хүрээнд судалдаг тул ЭЕШ-д бэлтгэх сайн суурь болдог. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны А/66 тушаалын дагуу IELTS, TOEFL, SAT, Кэмбрижийн IGCSE, AS, A Level зэрэг олон улсын шалгалтын үнэлгээг Монголын ЭЕШ-ийн оноотой албан ёсоор дүйцүүлдэг болсон. Ингэснээр манай сурагчид олон улсын шалгалтдаа бэлдэхийн зэрэгцээ дотоодын их сургуульд элсэх боломжоо хадгалж үлддэг.
Манай хүүхдийн англи хэлний түвшин хангалтгүй бол яах вэ?
Манай сургууль “Хоцрогдол арилгах хөтөлбөр”-тэй. Түвшин тогтоох шалгалтаар оноо нь хүрээгүй сурагчдад багш нар хичээлийн бус цагаар тусгайлан давтлага өгч, ангийнхантайгаа ижил түвшинд очиход нь тусалдаг.
Зөвхөн онц сурдаг хүүхдүүд л амжилт гаргадаг уу?
Үгүй. Нэг ангид 15–20 сурагчтай тул багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой. Хос хэлний хөтөлбөр, хичээлээс гадуурх олон төрлийн дугуйлан, Харвардын загвартай манлайллын хөтөлбөр нь зөвхөн сурлагаар биш, хүүхэд бүрийн өөр өөр давуу талыг нээхэд чиглэдэг.
Хүүхдийнхээ ирээдүйг хамтдаа төлөвлөе
Олон улсын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, манай сургуультай биечлэн танилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
98985200





















