Төгсөгчдийн амжилт

khaliunaa

Төгсөгч Шинэбаяр овогтой Халиунаа

Сайн байна уу? Намайг Халиунаа гэдэг. 2016 онд Шинэ зууны удирдагч ахлах сургуулийг “Таван онцын эзэн” алтан медальтай төгссөн. Одоогоор миний бие Бүгд Найрамдах Солонгос Улсын Хансео Их Сургуульд нисэхийн чиглэл буюу “Агаарын тээврийн үйлчилгээ” мэргэжлээр суралцаж байна. Төгсөөд хэдийнээ 5 жил өнгөрчхөж, цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн байна. 10 жилийнхээ багш, найзуудаа их дурсан санах юм. Энэ захиагаараа дамжуулаад Сургуулийн багш нар болон хамт суралцаж байсан найзууддаа чин сэтгэлээсээ баярласнаа хэлмээр байна.Учир нь Би 1-11р анги хүртлээ улсын сургуульд сурдаг байлаа, би их хаалттай, дотогшоо, даруухан, олон ч найз нөхөдгүй их ноомой хүүхэд байж билээ. Гэтэл эмээ минь надад “Шинэ Зууны Удирдагч” гэх сургуулийн талаар ярьж, шилжихийг санал болгож би ч дуртайяа хүлээн зөвшөөрч, аав ээжтэйгээ нухацтай ярилцсаны эцэст шилжихээр болсон. Тэгээд л “Шинэ Зууны Удирдагч Ахлах Сургууль”-д орсон эхний өдрөө л маш сайхан уур амьсгал намайг угтаж авсан. Олон ч найз нөхөдтэй болж, сайн багш нарын ачаар их юм сурч, багш нар маань бүхий л нөөц бололцоогоор биднийг дэмжиж,  суралцах орчныг минь илүү тав тухтай, цэвэрхэн болгож, мөн бид нарын эрүүл мэндэд хүртэл анхаарч байсан шүү.Үнэхээр бахархмаар мундаг багш нартай байсан. Нэмж хэлэхэд хамгийн чухал зүйл нь би өөрийгөө нээж, их нээлттэй болж, өөртөө итгэх итгэлээ би олсон гэж боддог. Дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.


dulamsuren

Төгсөгч Баярмагнай овогтой Дуламсүрэн

Сайн байцгаана уу? Би 2014 онд Шинэ Зууны Удирдагч ахлах сургууль байхад нь төгсөж байсан. Учир нь хүүхэд бүртэй тулж харьцаж чаддаг, чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй багш, ажилчидтай сургууль минь. Бас хамгийн дуртай байсан зүйл минь англи хэлний гүнзгий сургалт байсан. Энэ сургуульд сурснаар өөрийгөө илүү нээсэн бөгөөд сонирхолтой зүйлсдээ илүү их цаг гаргаж чадсан. Тиймээс өнөөдөр хүссэн мэргэжлээ эзэмшиж, дуртай ажлаа хийж яваа гэж боддог. Сургуулийнхаа бүх хамт олонд баярлаж явдгаа хэлэхийн ялдамд томоос том амжилтыг хүсье.


khaliun

Төгсөгч Цэнд-Аюуш овогтой Халиун

Миний хувьд анх удаа шилжиж орсон сургууль маань “Шинэ Зууны Удирдагч ахлах сургууль” байсан. Тухайн үедээ шинээр байгуулагдсан, багш нар, хичээлийн байр, сургалтын тоног төхөөрөмж хангалттай, нэг ангид цөөхөн хүүхэд сурдаг, гадаад багш хичээл заадаг байсан нь энэ сургуулийг сонгон суралцахад нөлөөлсөн. Зорьсон их сургуульдаа элсэн орох, хүссэн мэргэжлээ эзэмших, элсэлтийн шалгалтанд идэвхтээ̆ бэлдэх гэсэн нэг хүслээр нэгдсэн ангид шилжин орсон. Монгол Улсын Их Сургуульд  элсэн орж Газар Зохион байгуулалт кадастрын мэргэжлийг̆ эзэмшихэд минь “Шинэ зууны удирдагч сургууль” маш их түлхэц болж, оюуны их хөрөнгө оруулалтыг хийж өгсөн гэж боддог. Бидний араас олон олон төгсөгчдийг төрүүлж, ажил амьдралынх нь гарааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй сургуулийнхаа хамт олонд ажлын амжилт хүсье.


uyanga

Төгсөгч Мөнхжаргал овогтой Уянга

Сайн байцгаана уу? Миний бие Монгол Улсын Их Сургуульд “Олон улсын харилцаа”-ны чиглэлээр суралцдаг. Би сургуулиа анх лицей байхад нь орж байсан. Мэдлэг боловсрол олгохоос гадна сайн мэнтор багш нар маань яг л найз шиг намайг хувь хүн талаас нь нээж, хөгжүүлж багаар ажиллах чадвар, ёс зүйтэй байх, хүнтэй хэрхэн харьцах зэрэг маш их мэдлэгийг надад өгсөн нь одоогийн БИ-г бий болгосон гэж боддог.


altmaa

Төгсөгч Эрдэнэ овогтой Алтмаа

Сайн байцгаана уу? 2018оны төгсөгч, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 3-р түвшний оюутан Э.Алтмаа байна. Шинэ зууны удирдагч сургуулийг анх ахлах сургууль гэх тодотголтой байхад нь мэддэг байсныхаа хувьд тухайн үед элсэж орсон үедээ өөрийгөө ахлах ангийн том хүүхэд болсноо анзаарсан. Тухайн үедээ 10-р анги байсан ч багш нар маань бид хэдийг ихээхэн эрхлүүлдэг байсан. Анх гарын арван хуруунд багтдаг байсан ч уйдах завгүй хамтдаа хичээж, 3 дахин үржигдэж сургуулиа төгссөн. Ийнхүү сурагч насны минь сүүлийн жилүүдийг амжилт бүтээлээр дүүрэн, дэндүү цагаанаар бичиж үлдээсэн сургуулийн багш нар, нийт хамт олондоо баярлалаа.


khuslen

Төгсөгч Хишигбаяр овогтой Хүслэн

Миний нэрийг Хүслэн гэдэг би одоо Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн (ХИС) 1-р түвшний оюутан. Би анх 9 дүгээр ангидаа New Century Leadership international school-д шилжиж ирсэн. Хүүхдийн тоо цөөн болоод ч тэр үү, намайг шилжиж ирсэн өдөр ангийн хүүхдүүд ширээ тойрон сууж миний талаар мэдэж танилцахыг эрмэлзэж байсан нь надад маш дотно сэтгэгдэл үлдээсэн. ШЗУОУС-д орохоосоо өмнө таг солгой гэж боддог байсан ч урлагийн үзлэгээр заавал дуулах хэрэг гарж, дуултал ангийнхан намайг солгой биш гэж хэлсэн … би бүр шок. Ингээд ч зогсохгүй бүжиглэж чаддагаа ч мэдэж аваад урлагийн үзлэг гэлтгүй KPOP Dance Competition-д өрсөлдөж шилдэг 6-аад орсон. Багш нар нь залуухан болохоор ойлголцоход амар, тулгарч буй асуудал сэдэв зэргээ нээлттэй яриад мэдээд авчихдаг, мөн менежер хүртэл бидний бүжгийг дэмжиж хичээлээс чөлөө өгөн бэлдүүлж байсан. Үүгээр зогсохгүй англи хэлний гадаад багш нар маань миний ярианы чадамж муу байсан ч маш сайн дэмжиж тусалсны ачаар Англи хэлэндээ Water Snow болсон. Миний төгсөлтийн үеэр анхны онлайн төгсөлт байсан ч бид нарын ЭЕШ-ийг маш сайн бэлдүүлж амжилттайгаар Их Дээд сургуульд маань үдэж өгсөн. ШЗУ-д орсондоо би маш их баярладаг учир нь миний авьяас чадварыг олоход тусалж, өөрийгөө илэрхийлэх болон ярианы чадамжийг надад олгож өгсөн.


byambadorj

Төгсөгч Батсайхан овогтой Бямбадорж

Миний хувьд ахлах ангид орохдоо алс холын Завхан аймгаас зорин ирж шилжин суралцаж байлаа. Англи хэл сурах чин хүсэлдээ хөтлөгдөн ирж суралцсан минь өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Анги дүүргэлт цөөхөн хүүхэдтэй, хэл сурахад нэн таатай орчин нь Шинэ Зууны Удирдагч Ахлах Сургуульд сурах түлхүүр болж өгсөн. 3 жил ангийн даргын албыг хашиж, шилдэг төгсөгчөөр шалгарч, хүссэн сургуульдаа зовох зүйлгүй орсон. Одоо би Монгол Улсын Их Сургуулийн Аялал жуулчлалын ангийн төгсөх курсийн оюутан мөн Ард Санхүүгийн Нэгдлийн харилцагчийн үйлчилгээний төвд ажиллаж байна. Өдий зэрэгтэй яваа минь энэ сургуультай минь салшгүй холбоотой учир багш сурган хүмүүжүүлэгч, сургуулийн хамт олондоо ихэд талархаж явдаг.


idermunkh

Төгсөгч Ганбаатар овогтой Идэрмөнх

Анх 10-р ангид шилжиж орж ирэх цагаас эхлэн шууд л багш, сурагч хийгээд сургуулийн бусад ажилчдын хоорондох харилцаа маш сайхан, дулаахан санагдаж байсан. Үүнээс ч улбаалан сургуульд сурч буй 1-12 ангийн сурагчдын хооронд өөрсдийн үзэл бодлоо хуваалцах, мэдлэгээ хуваалцах, бие биеэсээ суралцах боломж маш их байдаг. Ийм орчинд орсон ямар ч хүүхдийн үзэл бодол нь хурцлагдаж илүү мөрөөдөлтэй, илүү урам зоригтой болдог юм байна лээ. Түүнчлэн, миний өдийг хүртэл гаргасан ололт, амжилт бүхэн сургуулийн маань эд эс болсон багш, сурагчид, ах эгч, дүү нартай минь салшгүй холбоотой.


Гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн амжилтууд

Төмөр овогтой Алунгоо, Австрали, The Sydney Business and Travel Academy, Leadership and management

Төмөр овогтой Анри, АНУ, San Jose State University, Aviation management

Бямбаа овогтой Дөлгөөн, ОХУ, Академия государственной противопожарной службы МЧС России, Галын аюулгүй байдлын инженер

Хүдэрзаан овогтой Батзаяа, БНХАУ, Шанхай их сургууль

Чинбат овогтой Дүүрэнбаяр, БНХАУ, Capital Normal University

Баасанхүү овогтой Саруул, БНХАУ, Шанхай их сургууль

Мөнхжаргал овогтой Солонго, БНСУ, Korean University of Media Art

Баярсайхан овогтой Мандхай, АНУ

Цогбаяр овогтой Батцэцэг, БНХАУ

Данг Кристиан, АНУ

Бямбаа овогтой Хулан, АНУ,

Цогтбаатар овогтой Цэнгэл, АНУ,

Насантогтох овогтой Бат-Ерөөлт, БНСУ

Оросоо овогтой Гантулга – Тайвань, Chunghua University, Зам тээвэр, зуучлал

Ганболд овогтой Золжаргал – Франц, Esmod Fashion Institute

Сүмбэрэл овогтой Нямсүрэн – Тайвань,  I SHOU University

Шинэбаяр овогтой Халиунаа – БНСУ, Хансео их сургууль

Баяраа овогтой Эрдэм-Очир, АНУ, California International University, Бизнесийн удирдлага

Туул, БНСУ, Jeju National University, Эрчим хүчний инженер, Механик инженер

Дотоодын их, дээд сургуульд суралцаж төгссөн амжилтууд

Дархижав овогтой Бадамсүрэн – Монгол Улсын Их Сургууль, Газар зохион байгуулалт

Мөнхбаатар овогтой Анужин – Ач анагаах ухаан их сургууль, Нүүр ам судлал

Баярмаа овогтой Бат-Эрдэнэ – Олон улсын Улаанбаатарын их сургууль,

Баярмагнай овогтой Дуламсүрэн – Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Утасгүй холбооны инженер

Цэцэгдэлгэр овогтой Номин – Соёл Урлагийн Их Сургууль, Жүжигчин

Батбаяр овогтой Марал – MIU дээд сургууль

Бямбадорж овогтой Номин-Эрдэнэ – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Нягтлан бодогч

Лхагвадорж овогтой Ананд – Монгол Улсын Их Сургууль, Программист

Мягмардаш овогтой Анхзаяа – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Нягтлан бодогч

Чинбат овогтой Дүүрэнбаяр –  Монгол Улсын Их Сургууль, Газар зохион байгуулалт

Лхагвадэлгэр овогтой Мягмарцэрэн – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, программист

Мөнхжаргал овогтой Солонго – Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Маркетингийн менежмент

Энхбаатар овогтой Нямбадрах – Төмөрзамын дээд сургууль, Ашиглалтын инженер

Энх-Амгалан овогтой Пүрэвмаа – Монгол Улсын Их Сургууль, Аялал жуулчлал

Баатар овогтой Уянга –  Монгол Улсын Их Сургууль, Био технологи

Батбилэг овогтой Хулан – MIU дээд сургууль,

Батбаяр овогтой Баттүвшин – Дорнод их сургууль

Бишрэлт овогтой Билгүүн – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

Одхуяг овогтой Минжин – Монгол Улсын Их Сургууль

Галбадрал овогтой Мөнгөнсувд – Мандах Их сургууль

Гантуяа овогтой Төгсжаргал – Монгол Улсын Их Сургууль

Мөнхбат овогтой Хайртуяа – Чингис хаан дээд сургууль

Нямбаатар овогтой Энх-Оргил – Монгол Улсын Их Сургууль

Хатанбаатар овогтой Анужин – Монгол Улсын Их Сургууль, Утга зохиолын анги

Анхболд овогтой Анхилуун – Хүмүүнлэгийн Их сургууль,  Эдийн засгийн сургууль,

Эрдэнэбат овогтой Биндэръяа – Технологийн дээд сургууль,  Хүнсний технологич

Батсайхан овогтой Бямбадорж – Монгол Улсын Их Сургууль, аялал жуулчлал

Мөнхбаатар овогтой Билгүүтэй –  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, механик инженер

Амарбаясгалан овогтой Данзанлхүндэв – Монгол Улсын Их Сургууль, IT engineer

Амгаланбаатар овогтой Дэлгэрбаяр – ХААИС, Ландшафт

Оюунцэцэг овогтой Мөнх-Очир – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, IT программист

Батхишиг овогтой Номин – Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Олон улсын ня-бо бүртгэл

Отгонбаатар овогтой Номин-Эрдэнэ – Олон улсын Улаанбаатарын их сургууль

Өнөбат овогтой Номуундарь –  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, архитектур

Амарсанаа овогтой Пүрэвсүрэн – Монгол Улсын Их Сургууль, био инженерчлэл

Баярсайхан овогтой Тэмүүлэн – Хүмүүнлэгийн их сургууль, олон улсын харилцаа

Баатар овогтой Удвал – Их Засаг их сургууль, Хууль эрх зүй

Мөнхжаргал овогтой Уянга – Монгол Улсын Их Сургууль, олон улсын харилцаа

Цэнд-Аюуш овогтой Халиун – Монгол Улсын Их Сургууль, газрын кадастр

Нэргүй овогтой Хангал – Шихихутаг дээд сургууль, эрх зүй

Гантулга овогтой Цэнд-Аюуш – Монгол Улсын Их Сургууль, геофизик

Өлзийбүрэн овогтой Цэнд-Аюуш – Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, сувилахуй

Цэрэнноров овогтой Чинбат – Хүмүүнлэгийн их сургууль, экологи

Бат-Эрдэнэ овогтой Эрдэнэзаяа – Хүмүүнлэгийн их сургууль, Сэтгүүл зүй

Нямдаваа овогтой Жаргалмаа – Монгол Улсын Их Сургууль, Сэтгүүл зүй

Баяраа овогтой Эрдэм-Очир – Хүмүүнлэгийн Их Сургууль, олон улсын харилцаа

Отгонбаатар овогтой Энхжаргал – Ач анагаах ухааны их сургууль, Нүүр амны их эмч

Анхбаяр – Цахим дээд сургууль, Бизнесийн удирдлага

Баясгалан – Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мэдээллийн систем

Батболд овогтой Батхүлэг – Их Засаг их сургууль, Хууль эрх зүй

Шижирбаатар овогтой Ариун-Эрдэнэ – Их Засаг их сургууль, Сэтгүүл зүй

Баяртулга – Монгол Улсын Их Сургууль, Урлаг судлаач

Төгөлдөр – Монголын үндэсний их сургууль, Нүүр ам судлал

Цэцэгбаяр – Монгол Улсын Их Сургууль, Сэтгэл судлаач

Отгонбаяр овогтой Билүүдэй – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Баяжуулахын инженер

Төгөлдөр – Ач анагаах ухааны их сургууль, Нүүр амны их эмч

Гантулга овогтой Оргил – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Архитектур