Удирдлагын баг

otgonbat

Б. Отгонбат, Үүсгэн Байгуулагч

Б. Отгонбат нь Шинэ Зууны Удирдагч олон улсын сургуулийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд үүсгэн байгуулагч юм. Тэрээр АНУ-ын Дикинсоны улсын их сургуулийг бизнесийн  удирдлагын чиглэлээр бакалавр, Австралийн  Кюнсландын их сургуулийг аялал жуулчлалын магистр, 2016 онд Харвардын их сургуулийн Жон Ф. Кэннэдигийн нэрэмжит төрийн удирдлагын магистр зэргээр тус тус төгссөн. Сүүлийн 16 жил боловсролын салбарт тасралтгүй ажиллаж манлайлал, стратеги,  байгууллагын хөгжлийн сэдвээр бакалавр, магистрын түвшинд хичээл заадаг. Америкт болон  Тайваньд суралцах боломж бэстсэллэр номнуудын зохиогч бөгөөд “Глобал СИӨ“, “Глобал Удирдагч“ телевизийн төслүүдийг санаачлан ажилласан. Харвардын жинхэнэ манлайллын хөтөлбөрийг Монголдоо нутагшуулж уг хөтөлбөрийг анхлан магистрын түвшний хөгжлийн хөтөлбөр болгон хөгжүүлэн ажиллаж байна. Б.Отгонбат нь сургуулийн хөрөнгө оруулалтын төслүүд, гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах ажлуудыг хариуцан ажилладаг.


erdenechimeg

Т.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх Захирал

Т. Эрдэнэчимэг нь 1999 онд Улсын Багшийн Их Сургуулийг МХУЗ-ын багш мэргэжлээр төгсөөд 2003 онд УБИС-ийн Шинжлэх ухааны магистр, Клиник профессор, Менежментийн ухааны докторантур, 1999-2015 онд Багануур дүүрэгт багш, Сургалтын менежер, Захирал, Боловсролын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай. 2015-2018 онд Гётё сургуульд Сургалтын менежер, 2018 оноос Шинэ Зууны Удирдагч сургуулийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2004 онд Энэтхэг улсын Бангалор хот, 2010 онд Япон улс, 2013 онд БНСУ-д тус тус мэргэжил дээшлүүлж, туршлага судалсан. 2012 онд Багш нарын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд “Удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр Улсад Тэргүүн байр эзэлсэн. Алтан гадас одонт, Боловсролын Тэргүүний Ажилтан, МУ-ын “Зөвлөх багш” зэрэгтэй. Шинэ Зууны Удирдагч сургуулийн үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллаж байна.


bilguun

Ж. Билгүүн, Санхүү Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал

Ж. Билгүүн нь 2003 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 2009 онд АНУ-ын Тексаркана коллежийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Мантаг ХЗХ-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2010 оноос ШЗУОУИС-ийн санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Сургуулийн жилийн төсвийн төлөвлөгөөг гаргаж санхүү, үйлчилгээний албыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажилладаг.


bayanjargal

Б.Баянжаргал, Сургалт Хариуцсан Менежер

Б. Баянжаргал нь 1981-01-18 нд Увс аймагт төрсөн. 1999-2003 онд МУИС-ийг Физикийн багш мэргэжлээр төгссөн. 2009-2011 онд МУИС-д “Физикийн туршилтын арга зүй” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2003-2011 он хүртэл Увс аймагт физикийн багшаар ажилласан. 2011-2012 онд БЗД-ийн математик, физикийн гүнзгийрсэн сургалттай Төгсдэлгэрэх бүрэн дунд сургуульд физикийн багшаар ажилласан. 2012-2018 онд СБД-ийн Олон Улсын хөтөлбөртэй Шинэ Зууны Удирдагч сургуульд Физикийн багш, 2020-2021 оны хичээлийн жилээс тус сургуульдаа сургалт хариуцсан менежер болон физикийн багшаар ажиллаж байна.