Элсэлтийн бодлого

elselt bodlogo logo

ЭЛСЭЛТИЙН БОДЛОГО 2020-2021

1. Зорилго

  • Шинэ Зууны Удирдагч сургууль нь Үндэсний цөм хөтөлбөртэй Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг хослуулан  хэрэгжүүлдэг боловсролын байгууллага юм.
  • Шинэ Зууны Удирдагч сургууль нь эцэг эх болон сурагчийг хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, яс үндсээр нь үл ялгаварлан жигд хандана.
  • Шинэ Зууны Удирдагч сургууль нь  сурагч бүрийг өөрийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, сурлага, зан байдал, нийгэмшил, соёлын талаар өсөн дэвжих боломжийг олгох тэнцвэртэй, нэгдмэл сурах орчныг бүрдүүлэхийг зорино.

2. Элсэлтийн бодлого, практик

  • Сургуулийн захирал, удирдлагын баг сурагчийн элсэх шийдвэрийг гаргана.
  • Гадаад хэл 100% , Байгалийн ухааны хичээл кембрижийн хөтөлбөрийн дагуу 60% англи хэл  дээр явагдах ба бусад бүх хичээл монгол хэл дээр явагдана.
  • Нэг ангид байх сурагчийн тоог 15-20 байлгана.
  • ШЗУС-д одоогийн сурагчид дараагийн хичээлийн жилд дэвшин суралцахад суудлын баталгааны төлбөрийг сургуулиас заасан хугацаанд төлснөөр элсэн орох ангийн жагсаалтанд орно.
  • Элсэлтийн багц материалыг нэг бүрчлэн бүрдүүлсний дараа тухайн хүүхдийг бүртгэн авна. Хэрэв аль нэг материал дутуу бүрдүүлсэн бол бүртгэл хүчингүй болно.
  • Элсэлтийн анкетыг ямар нэг байдлаар буруу бөглөсөн тохиолдолд тухайн хүүхдийг бүртгэж авахгүй.
  • Шаардлагатай бүх төлбөр хийгдсэний дараа тухайн хүүхдийг хичээлд суулгана. Эцэг эхчүүдийн зүгээс анги хуваарилалтын талаар хүсэлт хүлээн авахгүй болно.
  • Нэг гэр бүлийн 2-3 хүүхэд хамтдаа Бага, Дунд, Ахлах  сургуульд тус тус элсэн орж байгаа тохиолдолд элсүүлэх эцсийн шийдвэрийг сургуулийн захирал удирдлагын баг журмын дагуу  хамтран гаргана.

3. Элсэлтийн үйл явц

  • Элсэлтийн маягтыг бүрэн бөглөж, холбогдох материалыг бүрдүүлсний дараа сургалтын албанд хүлээлгэн өгнө.
  • Бүртгэлийн хураамжийг төлж материал бүрэн гүйцэт бүрдсэн бол сургалтын албанаас эцэг эхтэй холбогдож, шалгалт авах хуваарийг мэдэгдэнэ.
  • Урьд нь хамрагдсан сургуулиас нь үл хамааран англи хэл, математик болон бусад шаардлагатай хичээлээр  түвшин тогтоох элсэлтийн шалгалтыг сурагч бүрээс авна.
  • Сургуулийн захирал эсвэл сургуулиас томилогдсон эрх бүхий ажилтан элсэлтийн ярилцлагыг тухайн сурагчтай хийнэ. Элсүүлэх шийдвэрийг гаргахад тухайн хүүхдийн насны шаардлага хангасан байдал, өмнөх сургуульд сурч байсан сурлагын дүн, ярилцлагын болон элсэлтийн шалгалтын дүн тус бүр дээр үндэслэн шийдвэрлэнэ.
  • Сургуулийн захирал, сургалтын албаны ажилтан элсэлтийг баталгаажуулж гарын үсэг зурж баталгаажуулснаар суралцагч шинэ ангидаа орно.
  • Сургуулийн захирлын чиглэл доор сургалтын албанаас эцэг эхтэй холбогдож, хүүхдийг элсүүлж авсан эсэх тухай шийдвэрийг элсэлтийн шалгалт авснаас хойш 24-48 цагийн дотор мэдэгдэнэ.
  • Тухайн хүүхдийг элсүүлэх шийдвэр гарсны дараа, эцэг эх санхүүгийн албатай холбогдож төлбөр хийнэ.
  • Сургалт хариуцсан ажилтан хуваарилагдсан ангийн багш болон бусад багш нарт шинээр элсэн орж байгаа сурагчийн мэдээллийг өгнө.

4. Хэлний шаардлага

  • Бэлтгэл, 1 дүгээр ангид элсэгчдэд англи хэлний түвшин шаардлагагүй.
  • Англи хэлний нэмэлт туслалцаа шаардлагатай байгаа сурагчдыг Англи хэлний нэмэлт давтлаганд хамруулна.

5. Элсэлтийн шалгалтын бодлого

  • Шинээр элсэн орж буй сурагчдаас Англи хэлний түвшин тогтоох, Математик болон бусад шаардлагатай хичээлээр элсэлтийн шалгалт авна.
  • Англи хэл тухайн хүүхдийн эх хэл, хоёрдогч хэл байхаас үл хамааран сурагч бүрээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авах ба тухайн хүүхэд англи хэлтэй орчинд хэдэн жил сурсан нь үл хамаарна.

6. Насны хязгаар болон хичээлийн жилийн дундаас элсэн орох

  • Шинээр элсэн орж байгаа сурагч зөвхөн өөрийн насны ангиллын шаардлагыг хангахаас гадна өмнөх ангиа бүрэн дүүргэсэн тохиолдолд тухайн ангид элсэн орно.
  • Хичээлийн жилийн хугацаа нь өөр байдаг газраас ирсэн сурагч /тухайлбал 1-11-р сар хүртэл үргэлжилдэг/ манай сургуулийн хичээлийн жилийн эхнээс элсэн орж байгаа тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн тохирох ангид нь үргэлжлүүлэн суралцуулна. Харин хичээлийн жилийн дундаас элсэн орж буй сурагч сурч байсан ангиа үргэлжлүүлнэ.
  • Манай сургуульд сурч байсан сурагч дотоодын аль нэгэн сургуульд 6 сар суралцаад буцаж ирсэн тохиолдолд тухайн ангидаа үргэлжлүүлэн сурна.
  • Улирлын дундуур шинээр элссэн хүүхэд үлдсэн хугацааны  төлбөрийг бүтэн төлнө.

7. Тусгай анхаарал шаардагдах сурагч

  • Тусгай анхаарал шаардагдах сурагчийг шинээр элсүүлэн авах асуудлыг сургуулийн захирал болон удирдлагын баг шийдвэрлэнэ. Ингэхдээ тухайн сурагчийн хэрэгцээг сургууль хангаж чадах эсэхийг тогтоосон нөхцөлд элсүүлнэ.
  • Шинэ Зууны Удирдагч сургууль тухайн хүүхдийн тусгай хэрэгцээг хангах боломжгүй нь тогтоогдвол элсүүлэн авахаас татгалзах эрхийг удирдлагын багийн гишүүдээс эцэг эхэд мэдэгдэнэ.

8. Хүлээлгийн жагсаалт

  • Элсэлтийн шаардлага хангасан боловч тухайн ангид орон тоо байхгүй тохиолдолд сурагчийг хүлээлгийн жагсаалтад авна.
  • Тохирох ангид орон тоо байхгүй үед дээд, доод ангид оруулах боломжгүй.
  • Материал бүрдүүлсэн сурагчийг хүлээлгийн жагсаалтад бүртгэн авч эцэг эхэд мэдэгдэнэ.
  • Хүлээлгэнд байгаа сурагчийг өргөдлөө өгсөн дарааллын дагуу элсүүлнэ.