cambridge assessment

КЭМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Кэмбрижийн олон улсын боловсролын хөтөлбөр нь үндсэн дөрвөн үе шаттай.

  • Кэмбрижийн бага боловсрол /5-11 нас/
  • Кэмбрижийн дунд боловсрол 1 /11-14 нас/
  • Кэмбрижийн дунд боловсрол 2 /14-16 нас/
  • Кэмбрижийн бүрэн дунд боловсрол /16-19 нас/

Манай сургууль нь 14-18 насны суралцагчдад Кэмбрижийн дунд боловсрол 2, бүрэн дунд боловсролын түвшний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

cambridge 5 19

Кембрижийн үе шат — 5-19 насны сурагчдыг боловсролын амжилтанд хүргэх үе шатууд

Кембрижийн бага боловсрол

5-11 нас

Кембрижийн дунд боловсрол

11-14 нас

Кембрижийн ахисан дунд боловсрол

14-16 нас

Кембрижийн ахлах ангийн боловсрол

16-19 нас

  • Англи хэл (анхдагч болон хоёрдогч хэл)
  • Математик
  • Шинжлэх ухаан
  • Мэдээлэл технологи
  • Дэлхийн чиг хандлага
  • Англи хэл (анхдагч болон хоёрдогч хэл)
  • Математик
  • Шинжлэх ухаан
  • Мэдээлэл, харилцааны технологи
  • Дэлхийн чиг хандлага
  • Кембрижийн дунд Боловсролын Олон улсын сертификат (IGCSE)
  • Кембрижийн О түвшин
  • Кембрижийн Боловсролын Олон улсын сертификат
  • Кембрижийн Олон улсын AS, A түвшин (SS+)
  • Кембрижийн Pre-U (24+) түвшин
  • Кембрижийн AICE диплом
cambridge dund

Кэмбрижийн дунд боловсрол

INTERNATIONAL GENERAL CERTIFICATE OF SECONDARY EDUCATION /IGCSE/ – буюу Олон улсын дунд боловсролын сертификат олгох энэхүү хөтөлбөр нь 14-16 насны суралцагчдад зориулагдсан дэлхийн 160 гаруй улс оронд хүлээн зөвшөөрөгдөн, нийт таван бүлгийн 70 хичээлээс сонгон суралцах боломжийг олгодог. Суралцагчид нь сонгон суралцаж буй хичээл тус бүрээр Олон Улсын сертификат авах ба мөн бүлэг тус бүрээс нэг хэлний хоёр хийт 7 хөтөлбөр сонгон амжилттай суралцаж INTERNATIONAL CERTIFICATE OF EDUCATION /ICE/ – буюу олон улсын суурь боловсролын сертификат авах боломжтой.

Кэмрижийн бүрэн дунд боловсрол

CAMBRIDGE INTERNATIONAL AS AND A LEVEL – буюу Олон улсын ахлах боловсролын сертификат олгох энэхүү хөтөлбөр нь 16-19 насны суралцагчдад зориулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 3 бүлгийн 55 хичээлээс сонгон суралцах боломжийг олгодог.

Суралцагчид нь сонгон суралцаж буй хичээл тус бүрээр олон улсын сертификат авах ба мөн бүлэг тус бүрээс хөтөлбөр сонгон амжилттай суралцаж хамгийн багадаа 6 кредит цуглуулан ADVANCED INTERNATIONAL CERTIFICATE OF EDUCATION /AICE/ – буюу олон улсын ахлах түвшний боловсролын диплом авах боломжтой.