
Кембрижийн хөтөлбөртэй Шинэ Зууны Удирдагч Олон Улсын Сургуулийн сурагчид
Нэмэлт элсэлт — цөөн тооны суудал үлдсэн
Бүртгэл нээлттэй. Ангийн сул суудлын талаар утсаар лавлана уу.
Кембрижийн хөтөлбөртэй сургууль
Сурагчдын 80 хувь нь олон улсын шалгалтаа амжилттай өгч, дэлхийн их сургуулиудад 80–100% тэтгэлэгтэй элсдэг.
Шинэ Зууны Удирдагч Олон Улсын Сургууль
Хүүхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэх, дэлхийн шилдэг их сургуулиудын үүд хаалгыг нээх кембрижийн хөтөлбөртэй сургууль хайж байгаа бол энэ хуудас танд зориулагдсан.
Шинэ Зууны Удирдагч Олон Улсын Сургууль нь 1-р ангиасаа эхлэн Кэмбрижийн албан ёсны шат дараалсан хөтөлбөрийг Үндэсний цөм хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг. Хичээлүүд англи болон монгол хэл дээр хосолсон байдлаар явагдана.

Биднийг сонгох шалтгаан

Нэгдүгээр ангиас эхэлдэг
Зарим сургууль Кэмбрижийг зөвхөн ахлах ангид санал болгодог. Манайд хүүхэд нэгдүгээр ангиасаа Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж, арга барилд нь дасаж эхэлдэг. Шат бүр өмнөхөө үргэлжлүүлнэ.

Нэг ангид 15–20 сурагч
Багш бүр хүүхэд бүртэй тулж ганцаарчилж ажилладаг. Хоцорсон сурагчдад багш нар хичээлийн бус цагаар нэмэлт давтлага өгдөг.

Харвардын загвартай манлайллын хөтөлбөр
Мэдлэгээс гадна зан төлөв. Жилд арван хоёр сэдвээр англи ном уншиж, эргэцүүлэмжит эссэ бичиж, багаараа хэлэлцдэг хүүхэд хөгжлийн жинхэнэ манлайллын хөтөлбөр Монголд өөр байхгүй.

Хоёр дахь гадаад хэл
Дөрөвдүгээр ангиас эхлэн хятад эсвэл солонгос хэлийг сонгож судална. Англи хэлнээс гадна өөр нэг хэлийг сургуульдаа сурна.
Кэмбрижийн дөрвөн шатлал
Хүүхэд аль ч шатнаас нэгдэж болно. Шат бүрийн төгсгөлд Кэмбрижээс ирсэн даалгаврыг гадны шалгагч үнэлдэг.
Primary Checkpoint
Англи хэл, математик, шинжлэх ухааны суурь. Анхны олон улсын шалгалт.
Lower Secondary
Агуулга гүнзгийрч, англи хэл дээр сэтгэх дадал бэхжинэ.
IGCSE
Долоо буюу түүнээс дээш хичээл. Тэнцвэл олон улсын ICE гэрчилгээ.
AS & A Level
Гадаадын их сургуульд шууд хөрвөх AICE диплом. Мэргэжлийн чиглэлээр багц сонгоно.
Хөтөлбөр биш, үр дүн ярина
Манай сурагчдын 80 хувь нь олон улсын шалгалтаа амжилттай өгдөг. Эдгээр нь ангийн дүн биш — гадны шалгагчийн үнэлгээ.
Амжилтын буухиа үргэлжилсээр…










Төгсөгчид маань дараах орнуудад тэтгэлэгтэй суралцаж байна.




Сургуулийн орчин

Төрөл бүрийн дугуйлан
Сагсан бөмбөг, волейбол, бадминтон, теннис, таеквондо, төгөлдөр хуур, ятга, бүжиг, шатар, IQ математик гэх мэт олон дугуйлан, хичээлээс гадуурх хөтөлбөрүүдтэй. Дугуйланд нэмэлт төлбөр авдаггүй.

Сэтгэлзүйч, нийгмийн ажилтан
Сар тутамд хүүхдүүдэд үнэгүй сургалт явуулдаг. Сургууль хүмүүжил, төлөвшилд онцгой ач холбогдол өгдөг.

Нэг ээлж
Хичээл нэг ээлжээр, өглөө 08:30-д эхэлнэ.
Эцэг эхчүүд юу асуудаг вэ?
Хүүхдийн минь англи хэл сул байвал элсэж чадах уу?
Чадна. Орж ирэхэд математик, монгол хэл, англи хэлээр түвшин тогтоох шалгалт өгнө. Хоцорсон хичээл байвал багш нар хичээлийн бус цагаар тусад нь давтлага өгч нөхөж өгдөг.
Кэмбрижийн шалгалтыг хаана өгдөг вэ?
Сургууль дээрээ. Даалгавар нь Кэмбрижээс ирж, хариултыг гадны шалгагч үнэлдэг. Тиймээс гарсан оноо нь ангийн дундажтай харьцуулсан тоо биш, дэлхийн жишгээр хэмжсэн бодит түвшин байдаг.
Аль ангиас Кэмбриж эхэлдэг вэ?
Бага ангиас. Албан ёсны шалгалтууд 5, 8, 10, 12-р ангид өгөгддөг. Хүүхэд аль ч шатнаас нэгдэж болох ба орох үедээ түвшин тогтоох шалгалт өгнө.
Кэмбрижээс гадна ямар хөтөлбөр байдаг вэ?
Үндэсний цөм хөтөлбөр, IELTS/TOEFL/SAT-ын бэлтгэл, ЭЕШ-д бэлтгэх хөтөлбөр, манлайллын хөтөлбөр, дугуйлан, хоцрогдол арилгах хөтөлбөр, гадаадын тэтгэлэгт хамруулах хөтөлбөр, мөн төрөл бүрийн гадаад хэлний сургалт.
Сургалтын төлбөр хэд вэ?
Төлбөр, хөнгөлөлт, төлөх хуваарийн талаар 94051662, 98985200 дугаараар лавлана уу.



